Tuesday, July 10, 2012

МӨНГӨ БА БУСАД: ЦЭЦЭРХЭЛ БА АЖИГЛАЛТ

Тайлбар: "Ц" - цэцэрхэл, "А" - ажиглалт

А: Мөнгөөр авсан бүхэн мөнгөтэй хамт дуусдаг.
Ц: Санаандгүй явсаар салаа замын уулзварт ирэв. Аз жаргалтай амьдрал хөөх үү, аль эсвэл      
     мөнгө хөөх үү?
Ц: Хэрэгцээ мөнгийг тодорхойлдоггүй, мөнгө хэрэгцээг тодорхойлдог.
Ц: Хэрэгцээний мөнгө гэж байдаггүй, мөнгөний хэрэгцээ гэж байдаг.
Ц: Амьдралын төлөө мөнгөө үрэх үү, мөнгөний төлөө амьдралаа үрэх үү?
А: Их мөнгөний цаанаас нөхөр, дайсан хоёрыг ялгах боломжгүй.
Ц: Орчлонгийн бүх зүйлийг мөнгөөр худалдаж авахын тулд эхлээд орчлонд заяасан    
    бүхнээрээ мөнгийг худалдан авах хэрэгтэй болно.
А: Мөнгөний хамгийн чухал үүрэг нь үнэ цэн, үр дүнг хэмжих юм.
Ц: Мөнгө зорилго биш үр дүн байхдаа хамгийн сайхан харагддаг.
А: Мөнгө ухаантанд боолчлогдож, тэнэгүүдийг боолчилдог.
Ц: Эд зүйлсийн үнэ цэнийг мөнгөний тусламжаар тодорхойлдог, хүний үнэ цэнийг мөнгө
    өөрөө тодорхойлдог.
А: Мөнгө зарим хүнийг хөтөлж, зарим хүнийг дагаж явдаг.
А: Мөнгө хувирах чанар агуулдаггүй, харин хувиргах чанар агуулдаг.
А: Бага мөнгө амьдралд хүрэлцэхгүй үрэгддэг, их мөнгөнд амьдрал хүрэлцэхгүй үрэгддэг.
Ц: Бурхнаас заяасан савыг юугаар дүүргэх нь таны хэрэг. Гэхдээ хог новшоор дүүргэснээс
     хоосон байлгасан нь хавьгүй дээр гэдгийг санаж яв.
А: Албан тушаал хэдийчинээ өндөр байна, араас дагагчид төдийчинээ олон байна. Амьдралд ч
    тэр, твиттерд ч тэр.
Ц: Сайн морьтой явах өдрийн жаргал, сайн ханьтай явах насны жаргал.
А. Хүний ухааны хэмжээ ба мөнгөний хэрэгцээ хоёр нь урвуу хамааралтай байдаг: Хүн
     хэдийчинээ их ухаантай байна, түүнд мөнгө төдийчинээ бага хэрэг болно.
Ц. Их менгетэй болохын тулд их ухаан хэрэггуй, их шунал хэрэгтэй.

No comments:

Post a Comment