Saturday, December 15, 2012

Эмэгтэй зараа

6 настай Тулгаагийн гэрт зочид иржээ. Эмээгээ дагаж ирсэн 5 настай хүү оньсого таалгаж байна. "Түнтгэр эмгэн түмэн жадтай. Тэр юу вэ?" Тулгаа тэр оньсогыг мэддэг учир "Түнтгэр эмгэн гэдэггүй юм аа, миний дүү. Түнтгэр өвгөн гэдэг юм". Зочин "Үгүй ээ, түнтгэр эмгэн гэдэг юм чинь...". Тулгаа хэзээ ч хүнтэй муудалцахыг хүсдэггүй учир: "Өө, за за, тэгвэл эмэгтэй зараа юм байлгүй дээ. Би мэдэхгүй".

No comments:

Post a Comment